Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эхнэрийн хамт саналаа өгч, иргэдийг сонгуульд идэвхтэй оролцохыг уриаллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эхнэрийн хамт саналаа өгч, иргэдийг сонгуульд идэвхтэй оролцохыг уриаллаа

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа орон даяар эхэллээ. Санал хураалт өнөөдөр /2024.06.28/ өглөөний 07:00 цагаас оройны 22:00 цагийн хооронд үргэлжилнэ.  

Энэ жилийн сонгууль нэлээд онцлогтой байх бөгөөд парламентын 126 гишүүнийг иргэд сонгох юм. Ингэхдээ 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг жагсаалтаар сонгоно. Өнөөдрийн 11.00 цагийн байдлаар сонгуулийн ирц 16.3 хувьд хүрсэн байна. Тэгвэл яг одоо буюу 11:00 цагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 48-р сургуульд саналаа өглөө. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 11.40 цагт Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр Саруул хотхонд байрлах сонгуулийн 8-1-3-4 дэх хэсгийн хороонд саналаа өгөх аж.