Хэсгийн хорооны дарга нар сонгогчдыг саналаа өгөхөд нь нөлөөлж байгааг баримтаар дэлгэхээ мэдэгдлээ

Хэсгийн хорооны дарга нар сонгогчдыг саналаа өгөхөд нь нөлөөлж байгааг баримтаар дэлгэхээ мэдэгдлээ

АН-ын Хэрэг эрхлэх газраас сонгуулийн санал хураах явцын талаарх мэдээлэл хийж, цэргүүдэд "МАН-ын нэр дэвшигчдийг дугуйлаарай" гэж үүрэг өгсөн асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан мэдээлсэн билээ. 

Тэгвэл энэ үеэр АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж "Хэсгийн хорооны дарга нар сонгогчдыг саналаа өгөхөд нь нөлөөлөх тохиолдол их гарч байна. Тодруулбал, сонгогч саналаа өгч байхад нь хажуунаас нь санал өгөх зааварчилгаа өгч, хууль зөрчиж байна. Иймд хуулиа дагаж ажиллахыг уриалж байна. Энэ талаарх баримтыг 18:00 цагаас мэдээлэл хийх үеэрээ дэлгэх болно" гэлээ. 

Мөн тэрбээр "Хэсгийн хорооны дарга нар ажиглагч нарын эрхээ эдэлж, сонгууль ажиглах боломжоор хангаж өгөхийг хүсэж байна" гэв.