БИДНИЙ ТУХАЙ: Монголд болж буй 126 гишүүн сонгох түүхэн сонгууль олон улсын анхаарлыг татаж байна

БИДНИЙ ТУХАЙ: Монголд болж буй 126 гишүүн сонгох түүхэн сонгууль олон улсын анхаарлыг татаж байна

Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал хураалт 28-ны өдөр Монгол орон даяар эхэлсэн. Сонгууль 07:00 цагаас 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Хятадын албан ёсны Синьхуа агентлаг болон Ассошиэйтед Пресс агентлагийн Монгол сонгуулийн талаар мэдээлснээр, УИХ-ын 126 гишүүн сонгогдох энэ удаагийн ээлжит сонгуулийн тойрог тус бүрээс 78, пропорциональ хувилбараар 48 хүн  сонгогдох юм. Сонгуульд улс төрийн 19 нам, хоёр эвслийн 1294 нэр дэвшиж байна. Нэр дэвшигчдийн 30 орчим хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд 3.5 сая хүн амтай Монгол Улсын хувьд сонгуулийн санал хураалтад бүртгүүлсэн сонгогчдын тоо 2 сая 238 мянга орчим байна.

Мөн дөрвөн жилийн өмнө буюу 2020 онд Парламентийн суудлын тоо 76 байсан бол 126 болж нэмэгдсэнээс хойшхи анхны сонгууль болж байгаагаараа энэ удаагийн бүх нийтийн сонгууль анхаарал татаж байна гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.

УИХ-ын гишүүдийн тоо 76 байсныг 126 болгон нэмэгдүүлэх тухай хуулийг өнгөрсөн оны тавдугаар сард баталсан. Сонгуулийн үр дүн 29-ний өглөө гарах төлөвтэй байна. Гэхдээ сонгогчдын багагүй хэсэг нь ажилгүйдэл, инфляци, эрх баригчдын дундах авлигын хэрэгт сэтгэл дундуур байгааг гадаадын хэвлэлүүд онцолж байна. Мөн "Associated Press" агентлагт мэдээлснээр сонгогчид олон талын байр сурьтай байгаа бөгөөд урьдчилан таамаглах боломжгүй гэжээ.