С.Цэнгүүн: Нэр дэвшигч гэхээс илүүтэй залуу хүнийхээ хувьд 20-24 насны залуусыг идэвхтэй саналаа өгөхийг уриалж байна /LIVE/

С.Цэнгүүн: Нэр дэвшигч гэхээс илүүтэй залуу хүнийхээ хувьд 20-24 насны залуусыг идэвхтэй саналаа өгөхийг уриалж байна /LIVE/

УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа үргэлжилж байна. Санал хураалт өнөөдөр оройны 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тэгвэл дөнгөж сая АН-аас мэдээлэл хийлээ.

АН-ын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж, “Монгол орон даяар сонгуулийн ирц 60 гаруй хувьтай явагдаж байна. Сонгуулийн санал хураалтын ирц нэлээд удаашралтай болж хувирлаа. Нийт иргэд сонгогчдыг ирээдүйн эх орны хөгжлийг тодорхойлох төрийн сонгуульд саналаа өгөхийг хүсэж байна" гэлээ.

АН-аас жагсаалтаар нэр дэвшигч С.Цэнгүүн, “Мэдээллийг тэнцвэртэй хүргэх нь их чухал. Би нэр дэвшигч гэхээс илүүтэй залуу хүнийхээ хувьд 20-24 насны залуусыг исдэвхтэй саналаа өгөхийг уриалж байна. Улаанбаатар хотод маш олон асуудал бий. Бидэнд дөрвөн жилд нэг л удаа олдох боломж өнөөдөр тохиож байна. Энэ хугацаанд залуусыг түүхэнд байхгүй өндөр ирцтэй оролцохыг уриалж байна. Залуучуудцын идэвхийн оролцоо өмнөх жилүүдээс илүү өндөр байгаад баяртай байна. Санал хураалт дуусахад 1 цаг 30 минут  үлдсэн байна. Иймд залуусыг идэвхтэй оролцоосой" гэлээ.

ҮЗЭХ: