Ес дэх удаагийн парламентийн сонгууль улс орон даяар өнөөдөр /2024.06.28/ болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд нийт 126 гишүүн сонгогдох бөгөөд холимог тогтолцоогоор явагдаж байгаагаараа онцлогтой. Иргэдээс санал авах үйл ажиллагаа өглөө 07:00 цагт эхэлсэн бөгөөд 22:00 цагт хаагдаж, яг одоо Сонгуулийн ерөнхий хорооноос урьдчилсан дүн мэдээг танилцуулж байна.
Өнөөдөр 22:50 цагийн байдлаар МАН 244 мянган санал аван тэргүүлж байгаа бол хоёрдугаарт АН 208 мянган саналтай, ХҮН нам 66 мянган саналаар гуравдугаарт бичигджээ. Мөн ИЗНН болон Үндэсний эвслүүд удаалж байна.