Төв, Сэлэнгэ, Дархан аймагт АН-аас нэр дэвшигч Ц.Туваан, МАН-аас нэр дэвшигч Б.Жавхлан, Ж.Энхбаяр нар тэргүүлж байна

Төв, Сэлэнгэ, Дархан аймагт АН-аас нэр дэвшигч Ц.Туваан, МАН-аас нэр дэвшигч Б.Жавхлан, Ж.Энхбаяр нар тэргүүлж байна

Ес дэх удаагийн парламентийн сонгууль улс орон даяар өнөөдөр /2024.06.28/  болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд нийт 126 гишүүн сонгогдох бөгөөд холимог тогтолцоогоор явагдаж байгаагаараа онцлогтой. Иргэдээс санал авах үйл ажиллагаа өглөө 07:00 цагт эхэлсэн бөгөөд 22:00 цагт хаагдаж, яг одоо Сонгуулийн ерөнхий хорооноос урьдчилсан дүн мэдээг танилцуулж байна.

Өнөөдрийн 23:10 цагийн байдлаар УИХ-ын 5 дугаар тойрог буюу Төв, Сэлэнгэ, Дархан аймгаас АН-аас нэр дэвшигч Ц.Туваан, МАН-аас нэр дэвшигч Б.Жавхлан, Ж.Энхбаяр, АН-ын Д.Батбаяр, МАН-ын Б.Тулга, АН-ын С.Эрдэнэболд, МАН-ын Г.Дамдинням, С.Лүндэг, Ж.Батжаргал, Ч.Ундрам нар тэргүүлж байна.