Хамгийн ахмад гишүүн болох академич Д.Рэгдэл парламентийн анхдугаар чуурганыг ахална

Хамгийн ахмад гишүүн болох академич Д.Рэгдэл парламентийн анхдугаар чуурганыг ахална

2024 оны ээлжит сонгууль болж, Монгол Улсад байнгын ажиллагаатай 9 дэх удаагийн парламент 126 гишүүнтэйгээр бүрдлээ.

Парламентын анхдугаар чуулганыг хамгийн ахмад гишүүн нээн хуралдуулаг хуультай. Тодруулбал, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22.3-т Анхдугаар чуулганы хуралдааныг УИХ-ын даргыг сонгох хүртэл тухайн сонгуулиар сонгогдсон насаар хамгийн ахмад гишүүн даргална” гэж заасан байдаг. Үүний дагуу 126 гишүүнтэй шинэ парламентын гишүүдээс хамгийн ахмад нь болох Д.Рэгдэл даргалж хуралдуулах юм.  Академич Д.Рэгдэл нь өдгөө 73 настай. Тэрбээр МАН-ын жагсаалтын тавдугаарт бичигдэж УИХ-ын гишүүн болж байгаа билээ.