Тойргуудад саналын хуудсыг гараар тоолох ажил үргэлжилж байна

Тойргуудад саналын хуудсыг гараар тоолох ажил үргэлжилж байна

УИХ-ын сонгуулийн санал хураалт өндөрлөж, СЕХ-ноос машинаар тоолсон дүнд үндэслэн сонгуулийн урьдчилсан үр дүнг мэдээлсэн.

Урьдчилсан дүнгээр:

  • МАН 68
  • АН 42
  • ХҮН нам 8
  • Үндэсний эвсэл 4
  • ИЗНН 4 суудал авах болзол хангаад байна.

Харин одоогоор  улсын хэмжээнд сонгуулийн тойргийн хороодод саналын хуудасны гар тооллого хийж, тоог нэгтгэх ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна. Гар тооллого дуусмагц СЕХ-ноос 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнг нэгтгэн мэдээлэхээр ажиллаж байна.