Б.Батбаатар: Ард түмэн ИЗНН-ыг мартаагүй гэдгээ илэрхийлж саналаа өглөө. Итгэлийг нь алдахгүй ажиллах болно

Б.Батбаатар: Ард түмэн ИЗНН-ыг мартаагүй гэдгээ илэрхийлж саналаа өглөө. Итгэлийг нь алдахгүй ажиллах болно

УИХ-ын ээлжит сонгууль өчигдөр /2024.06.28/ болж өндөрлөлөө. Үүнтэй холбогдуулан Иргэний зориг ногоон намаас мэдээлэл хийлээ. ИЗНН УИХ-д дөрвөн суудал авсан юм.

ИЗНН-ын дарга Б.Батбаатар, "Иргэний зориг ногоон намыг дэмжиж саналаа өгч, УИХ-д оруулсан нийт сонгогчиддоо талархал илэрхийлье. Урдьдчилсан дүн мэдээгээр дөрвөн хүн УИХ-д сонгогдон ажиллах боллоо. Бид энэ сонгуульд бусад нам, нэр дэвшигчид рүү муу зүйл ярьж огт оролцоогүй. Бид өөрсдийнхөө тавьсан зам, чиглэсэн зорилгодоо тэмүүлж явсан. ИЗНН олон түмний индер болж ажиллах болно. Ард түмэн ИЗНН-ыг мартаагүй гэдгээ илэрхийлж саналаа өглөө. Итгэлийг нь алдахгүй ажиллах болно. 2024 оны 10 дугаар сард ИТХ-ын сонгуульд намуудын бүтэц, намуудын схемээр явсан хүмүүсийг иргэдийн хуралд цөөхөн сонгоосой гэж бид хүсэж байна. Имйд бид НИТХ-д манай намаас нэр дэвшихийг уриалж байгаа юм. Та бүхний итгэлийг үүрч хариуцлагатайгаар ажиллах болно" гэлээ.