Г.Занданшатар: Парламент олон намын төлөөлөлтэй болж, эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдсэнд баяртай байна

Г.Занданшатар: Парламент олон намын төлөөлөлтэй болж, эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдсэнд баяртай байна

УИХ-ын сонгуулийн 1-р тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгаас өрсөлдсөн УИХ-ын дарга Г.Занданшатар ялагдал хүлээсэн. Тэгвэл эл үйл явдалтай холбоотойгоор өчигдөр /2024.06.29/ өөрийн цахим хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ илэрхийлжээ.

Тэрбээр,"Баярлалаа та бүхэндээ. Олон жилийн маань хүсэл, мөрөөдөл биелж хоёр Улсын Их Хурал дамнаж хийгдсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн дүнд Монгол Улсын Парламент олон намын төлөөлөлтэй болж, эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдсэнд сайхан байна аа. “Цэгцрэх хөдөлгөөн” нэгэнт эрчээ авчээ, энэ эрчийг сааруулахгүй авч явна гэдэгт нөхдөдөө итгэж байна. Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн иргэд сонгогчдодоо баярлалаа. Дэмжсэн тусалсан бүх хүмүүстээ талархал илэрхийлье. Илүү ихийг хийгээрэй гэж миний нөхдөд болон надад сургамж, ухаарал хайрласан бүх хүмүүст талархал илэрхийлье. Нэгдүгээр тойргийнхоо ялагчдад баяр хүргэж, бүс нутаг, улс Монголынхоо төлөө зүтгэх үйлсэд тань амжилт хүсье" гэжээ.