"Байлдагч цаасанд бичсэн нэр гаргаж ирээд хуудас дугуйлсан" гэх асуудлыг Орхон аймгийн цагдаагийн газар шалгаж эхэлжээ

"Байлдагч цаасанд бичсэн нэр гаргаж ирээд хуудас дугуйлсан" гэх асуудлыг Орхон аймгийн цагдаагийн газар шалгаж эхэлжээ

УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт өнгөрөгч Баасан гараг /2024.06.28/-т болж өндөрлөсөн. Тэгвэл сонгуулийн хураалтын үеэр нэгэн иргэн өөрийн facebook хуудастаа, "Цэргийн ангиудын санал гэж час улаан боллоо. Захирагчын тушаалын дагуу юм болж байгаад баригдаж. Ажиглагч нэг байлдагч цаасанд бичсэн нэр гаргаж ирээд хуудас дугуйлж байхад нь илэрүүлж цагдаа дуудаад асуулгахад тушаалын дагуу гэдгээ хүлээж дээ. Цааш яахыг харъя" гэжээ. Тэгвэл энэхүү хууль бус байж болзошгүй асуудлыг Орхон аймгийн Цагдаагийн газар бүртгэж шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалж бидэнд мэдээллээ.