"Доктор авто сүлжээ" компани Казакстаны Алматы хотод салбараа нээжээ

"Доктор авто сүлжээ" компани Казакстаны Алматы хотод салбараа нээжээ

Казахстан улсын Алматы хотод "Доктор авто сүлжээ" компанийн анхны олон улсын франчайз салбар нээгджээ. Мөн цаашид "Доктор авто сүлжээ" компани тус улсад 200-аад салбар нээх аж.

Монголын авто засварын салбараас гаднын зах зээлд анхлан гарч байгаа "Доктор авто сүлжээ" нь 1999 онд байгуулагдсан бөгөөд өдгөө Монгол Улс даяар 14 салбар нэгжтэй, жилд 650,000 орчим үйлчлүүлэгчтэй компани болон өргөжөөд байгаа юм. Тэд зөвхөн Казахстанд салбараа нээгээд зогсохгүй цаашид франчайзинг моделио Узбекистан, Киргиз, Камбож зэрэг улсад гаргах зорилго тавин ажиллаж байгаа аж.