МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааны тов тодорхой болоогүй байна

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааны тов тодорхой болоогүй байна

Өнөөдөр /2024.07.01/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдах товтой. Уг хуралдаанаар Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар томилох эсэх мөн Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, АН, ХҮН-тэй хамтрах зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэж магадгүй тухай мэдээлэл байгаа юм. 

Тэгвэл яг одоогоор МАН-аас Удирдах зөвлөлийн гишүүддээ хурлын тов зарыг түгээгээгүй байна. Удирдах зөвлөлийн гишүүдээс энэ талаар тодруулахад, "Зар ирээгүй. Хүлээж байна" гэсэн юм.