УИХ-д найман гишүүнтэй болоод буй АН-ын "Морьтон" клуб улс төрийн фракц болохоор өргөтгөсөн хурлаа өчигдөр хийжээ

УИХ-д найман гишүүнтэй болоод буй АН-ын "Морьтон" клуб улс төрийн фракц болохоор өргөтгөсөн хурлаа өчигдөр хийжээ

Өнгөрсөн баасан гараг /2024.06.28/-т болж өндөрлөсөн УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтын үр дүнгээр АН 42 суудлыг парламентад аваад байна. Харин АН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдоод буй 42 гишүүн 4-5 фракцад хуваагдаж буй талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл АН-ын 1980 оны залуусын нэгдэл болох "Морьтон" клубээс нийт найман залуу УИХ-д сонгогдоод байгаа аж. Иймд өчигдөр /2024.06.30/ "Морьтон" клуб нийт гишүүдийнхээ дунд өргөтгөсөн хурал хийж, албан ёсоор АН дотор "Морьтон" хэмээх фракц болохоор шийдвэрлэжээ. Морьтон клубээс Ц.Баатархүү, С.Эрдэнэболд, О.Алтангэрэл, Г.Хосбаяр, Г.Очирбат, Б.Жаргалан, П.Мөнхтулга, Ө.Шижир нарын найман гишүүн УИХ-д сонгогдоод байгаа аж.