А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нарыг АН-ын гишүүнээс хасах тушаалыг Л.Гантөмөр гаргажээ

А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нарыг АН-ын гишүүнээс хасах тушаалыг Л.Гантөмөр гаргажээ

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр тушаал гаргаж, тус намын гишүүн А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нарыг намын гишүүнчлэлээс хасах тушаал гаргажээ.

Тодруулбал, А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нар нь Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны үед санаатайгаар олон нийтийг турхиран намын нэр хүнд, эв нэгдэл, намын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх үйлдэл удаа дараа үйлдсэн гэж үзээд дээрх шийдвэрийг гаргасан байна.

Мөн тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаярт даалгажээ.




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө