“Inside Out 2” нэг тэрбум ам.долларын орлого олсон энэ оны анхны кино болжээ

“Inside Out 2” нэг тэрбум ам.долларын орлого олсон энэ оны анхны кино болжээ

“Дисней” болон “Пиксар” студийн хамтран бүтээсэн “Inside Out 2” хүүхэлдэйн кино дэлхийн кино театруудын дэлгэцнээ энэ онд гарсан кинонуудын дундаас нэг тэрбум ам.долларын орлого олсон анхны кино болжээ.

Мөнэ энэ үзүүлэлтийг давсан бүх цаг үеийн 11 дэх хүүхэлдэйн кино болсон байна. Зургаадугаар сарын 14-нд нээлтээ хийснээсээ хойш уг хүүхэлдэйн кино Хойд Америкт 469.3 сая ам.долларын орлого олсон бол дэлхий даяар олсон орлого нь 1.015 тэрбум ам.долларт хүрсэн байна. Тус хүүхэйлдэйн киног 200 сая ам.доллароор бүтээсэн ба 2015 онд үзэгчдийн хүртээл болж байсан энэхүү хүүхэлдэйн киноны эхний анги нь дэлхийн кино театруудаас 859 сая ам.долларын орлого олж байжээ.