УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж АН-ын даргад өрсөлдөхөөр мэдэгдэл хийгээд эхэлсэн бололтой

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж АН-ын даргад өрсөлдөхөөр мэдэгдэл хийгээд эхэлсэн бололтой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт баасан гараг /2024.06.28/-т болж өндөрлөсөн. Энэ удаагийн парламентын сонгуулиар МАН 68 суудал, АН 42 суудал, ХҮН нам найман суудал, Үндэсний эвсэл, Иргэний зориг нам тус бүр дөрвөн суудал аваад байна. 

Товчхондоо,Ардчилсан нам энэ удаагийн парламентад олонх болж чадаагүй ялагдсан гэсэн юм. Иймд АН-ын дүрэмд заасны дагуу Л.Гантөмөр намын даргын ажлаа өгнө гэсэн үг. Тэгвэл АН-ын даргад хэд, хэдэн хүний нэр яригдаж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ албан тушаалд өрсөлдөж магадгүй байна.

Тэрээр өнөөдөр мэдээлэл хийж, "Иргэд, сонгогчид Ардчилсан намыг сөрөг хүчнийнхээ ажлыг хий гэж сонгосон. Хамтарсан Засагт орох тухай асуудал савнаасаа хальж, маш их яригдаж байна. Манай Ардчилсан намд дарга шийдвэр гаргадаггүй, Үндэсний бодлогын хороогоор шийдвэрлэнэ. Монголын ард түмэн ус, тосоор нь ялгаад өгсөн. Өнгөрсөн найман жилд эрх баригчид ажил хийлгүй, хулгай хийсэн. Тиймээс энэ эрх баригчдад хатуу хяналт тавьж, сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлэх сонголтыг хийсэн. Сөрөг хүчнийхээ ажлыг цаашид хийх ёстой" гэж мэдэгдсэн. Тэрээр энэхүү мэдэгдлээрээ АН-ын даргад нэр дэвших ажлаа эхлүүлж байгаа бололтой.