Д.Амарбаясгалан: УИХ-ын дарга болох эсэх асуудлаар дараа яръя /LIVE/

Д.Амарбаясгалан: УИХ-ын дарга болох эсэх асуудлаар дараа яръя /LIVE/

Сонгуульд ялалт байгуулсан 126 нэр дэвшигчид УИХ-ын гишүүний үнэмлэхийг нь Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2024.07.01/ гардуулан өглөө. 

Мөн хамтарсан засаг байгуулах талаар болон Б.Амарбаясгаланг УИХ-ын дарга болгох талаар яригдаж эхэлсэн. Тэгвэл бид энэ талаар Б.Амарбаясгалангаас тодрууллаа. Тэрбээр, "Хамтарсан засаг байгуулах талаар албан ёсоор яригдсан зүйл байхгүй байна. Өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлиг гарч маргааш өглөө 10:00 цагаас анхдугаар чуулган хуралдахаар болсон. Сонгуулийн тогтолцоо өөрөө олон намын оролцоог хангахад чиглэсэн тогтолцоо. Цаашдаа зөвшилцлийн парламент бий болно. Энэ нь төр засаг улс төржилт ярихаас илүүтэй томоохон бүтээн байгуулалтуудыг ярих боломжтой. Маргааш парламент байгуулагдсаны дараа манай удирдах зөвлөл парламентийн зөвлөл, улс төрийн намуудтай уулзалт хийж, саналыг нь сонсож, ярилцсаны үндсэн дээр хамтарсан засаг байгуулах эсэх нь шийдэгдэнэ. УИХ-ын дарга болох талаар дараа яръя" гэлээ.

ҮЗЭХ: