ШУУРХАЙ: Өнөөдөр 10:00 цагт УИХ-ын гишүүд тангаргаа өргөж, үүний дараа АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг томилох асуудлыг ярих ажээ

ШУУРХАЙ: Өнөөдөр 10:00 цагт УИХ-ын гишүүд тангаргаа өргөж, үүний дараа АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг томилох асуудлыг ярих ажээ

Өнөөдөр /2024.07.02/ 10:00 цагт УИХ-ын анхдугаар чуулган зарлагдаж, шинээр сонгогдоод буй 126 гишүүн тангаргаа өргөнө. Харин үүний дараа парламентад 10 ба түүнээс дээш суудал авсан МАН болон АН-аас сонгогдсон гишүүд УИХ дахь бүлгийн даргаа сонгох хурлаа хийх аж. 

Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар С.Бямбацогт, Э.Бат-Амгалан нарын нэр яригдаж байна. Харин АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг улираан томилно гэсэн тохироог тус нам дахь "Нэг монгол" фракцаас хийгээд байгаа аж. Улмаар энэ нь багагүй эсэргүүцэлтэй тулгарч магадгүй байна. 

Сонирхуулахад, ХҮН нам энэ удаагийн парламентын сонгуулиар найман суудал авсан. Энэ нь УИХ-д бүлэг байгуулах хуулийн болзолыг хангахгүй байгаа юм. Учир нь "УИХ-ын тухай" хуулийн өөрчлөлтийн 29.1-д “Улс Их Хурлын сонгуулийн дүнгээр нэг нам, эвслээс албан ёсоор нэр дэвшиж 10 ба түүнээс дээш гишүүн сонгогдсон бол уг гишүүд нийлж нам, эвслийн бүлэг /цаашид “бүлэг” гэх/ байгуулж болно” гэж өөрчлөгдсөн байна. 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө