ШУУРХАЙ: МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар, Г.Занданшатарыг ЕТГ-ын даргаар, Я.Содбаатарыг генсекээр томилохоор тохирлоо

ШУУРХАЙ: МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар, Г.Занданшатарыг ЕТГ-ын даргаар, Я.Содбаатарыг генсекээр томилохоор тохирлоо

МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр /2024.07.02/ 08:00 цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрийн ордонд дахь өрөөнд хуралдах тов байсан.

Тэгвэл товын дагуу удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг, Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатарыг томилох шийдвэрийг тус тус гаргажээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын удирдах зөвлөл чуулганы анхны хуралдааны дараа дахин хуралдаж, бүлгийн дарга, дэд даргыг томилох шийдвэрийг гаргах аж. Бүлгийн даргад УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Э.Бат-Амгалан нарын нэр яригдаж байгаа юм. Дашрамд дурдахад, 126 гишүүний тангараг өргөх ёслол өнөөдөр 10:00 цагт төрийн ордонд болно. 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө