Ч.Лодойсамбуу: Би энэ парламентад сөрөг хүчин болж ажиллаж чадна /LIVE/

Ч.Лодойсамбуу: Би энэ парламентад сөрөг хүчин болж ажиллаж чадна /LIVE/

Өнгөрсөн зургаадугаар сарын 28-ны өдөр УИХ-ын ээлжит сонгууль болж, анхны 126 парламентийн гишүүдийг сонгосон. Улмаар өчигдөр Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогдсон гишүүдэд УИХ-ын гишүүний үнэмдэхийг нь гардуулан өгсөн юм. Тэгвэл өнөөдөр /2024.07.02/ УИХ-ын анхдугаар чуулганаа хийж, 126 гишүүний тангараг өргөх ёслол яг одоо төрийн ордонд болж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, “Өмнө нь ингэж тангараглая, амлая гэж хэлж байгаагүй юм байна. Анх удаагаа тангараг өргөж үзлээ. Энэ үгийг хэлэхэд их өндөр хариуцлага мэдрэгддэг юм байна. Намын гишүүд болон бүлгийнхээ гишүүдэд бас уриалж. гуймаар байна. Тангарагаа санаарай, намайг бас ойлгоорой. Манай нам дотор нэг их зөрчилдсөн зүйл байхгүй. Би энэ парламентад сөрөг хүчин болж ажиллаж чадна" гэлээ.

ҮЗЭХ: