Хугацаат цэргүүдэд мэргэжлийн багш нар англи хэл зааж байна

Хугацаат цэргүүдэд мэргэжлийн багш нар англи хэл зааж байна

Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургалтын төвийнхөн сургалтын цар хүрээгээ өргөтгөж, хугацаат цэргүүдэд англи хэл заадаг болжээ.

Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийг түшиглэн хугацаат цэргийн алба хаагчдад Гадаад хэлний сургалтын төвийн мэргэжлийн багш нар англи хэлний анхан шатны мэдлэг олгоод эхэлсэн байна. Ингэснээр залуус хугацаат цэргийн албаа хаангаа мэргэжил эзэмшиж, их дээд сургуулиа дүүргэж, жолооч болохын зэрэгцээ англи хэлтэй болох боломжтой болжээ.