Энэ жилийн ЭШ-ын зохион байгуулалтын талаар Боловсролын Үндэсний төвөөс мэдээллээ.
Тус байгууллагын мэдээлснээр сурагчдын дүн оноог шалгалт дууссан дариуд мэдээлэх аж. Ингэхдээ шууд засалтын шилэн технологи ашиглах бөгөөд шалгалт бүрийн дараа шалгалтын байрны тусгайлсан анги танхимд хариултын хуудсыг уншуулан, шалгуулагчийн анхны оноог мэдээлэх аж. Харин шалгалтын хэмжээст оноог тухайн шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор www.eec.mn цахим хаягийн "Шалгуулагчийн булан"-д байршуулна. Шалгалтын дүн онооны жагсаалтыг мөн цахим хуудсаар 24 цагийн дараа танилцуулах юм байна.