2024 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнгөрсөн пүрэв гарагт улс даяар эхэлж өнөөдөр дуусаж байна. Энэ жил ЭЕШ өгөхөөр нийт 35,939 шалгуулагч бүртгүүлээд байгаа юм. Тэдний,
- 14,812 нь Улаанбаатар хотынх,
- 17,541 нь орон нутгийн бол
- Өмнөх оны 3,586 шалгуулагч байна.
БСШУЯ-наас мэдээлснээр энэ жил англи хэлээр 21475, түүхээр 1358, хими 5902, газарзүй 1005, нийгэм судлалаар 19989 шалгуулагч шалгалт өгч, нийт 77 шалгуулагч хамгийн өндөр 800 оноо авчээ. ЭЕШ-ыг хуульд өөрчлөлт орсноор элсэлтийн шалгалт гэж нэрлэх болсон. Энэ жил математикийн хичээлээр хамгийн олон буюу 2700 гаруй шалгуулагч шалгалт өгсөн байна.