Дундговь аймгийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд 378 хүүхэд 12-р ангиа төгсөж, 132 сурагч Монгол хэлний хичээлээр ЭЕШ өгснөөс гурван хүүхэд 800 оноо авсан байна. Энэ сарын 07-ны өдөр улсын хэмжээнд зохион байгуулагдсан Монгол хэлний ЭЕШ-ын дундаж үнэлгээгээр Дундговь аймаг тэргүүлсэн байна. Мөн тус аймгийн Эрдмийн далай сургуулийн 12б ангийн сурагч М.Дуламжав, Цэгц билэг сургуулийн 12а ангийн сурагч Э.Цэвэлсодном, 12б ангийн сурагч Х.Цээням нар 800 оноо авч тэргүүлсэн бөгөөд Цэгц билэг сургуулийн Монгол хэлний багш М.Ганбагана, Эрдмийн далай сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Ц.Мөнгөнчимэг нар бэлтгэсэн ажээ.