Хамтарсан Засгийн газарт орж буй МАН, АН, ХҮН намын удирдлагууд өнөөдөр /2024.07.08/ "Монгол улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг хурдтай шийдвэрлэхийн төлөө хамтрах" санамж бичигт гарын үсэг зурсан.
Тэгвэл маргааш /2024.07.09/ хамтарсан Засгийн газрын бүтэц болоод гишүүдийг УИХ-д танилцуулж Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх хамтарсан Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжлүүлж магадгүй байна. Тодруулбал, хамтарсан Засгийн газрын бүтцийг дараах байдлаар мэдээлжээ. Мөн тус сайд, яамдууд нь дэд сайдгүй байх бололтой.
- Монгол Улсын Шадар сайд
- Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
- Монгол Улсын Шадар сайд
- Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
- Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга бөгөөд Монгол Улсын сайд
- Хот хариуцсан сайд
- Боомт хариуцсан сайд
- Эдийн засаг хөгжлийн яам
- Гадаад харилцааны яам
- Сангийн яам
- Хууль зүй, дотоод хэргийн яам
- Байгаль орчны яам
- Батлан хамгаалах яам
- Барилга хот байгуулалтын яам
- Боловсролын яам
- Зам тээврийн хөгжлийн яам
- Аялал жуучлал, соёл, спорт залуучуудын яам
- Аж үйлдвэр, эрдэс баялагийн яам
- Гэр бүл, нийгмийн хөгжил, хөдөлмөрийн яам
- Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
- Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам
- Эрчим хүчний яам
- Эрүүл мэндийн яам