Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук хатан Жэцүн Пэма Ванчукийн хамтаар манай улсад энэ сарын 08-15-ны өдрүүдэд айлчлал хийж байна. Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук энэ хугацаанд Үндэсний их баяр наадам үзэж сонирхож, гэр бүлийн хамтаар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд, Чингис хааны музейд морилсон билээ.
Тэрбээр Монголд төрийн айлчлал хийж буй анхны хаан юм. Өмнө нь Монгол Улсад Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито угсаа залгамжлах хунтайж байхдаа 2007 онд, Эдинбургийн гүн Хунтайж Филипп буюу Хатан хаан Элизабет агсны нөхөр 1997 онд ирж байжээ.
Тэгвэл Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук гэр бүлийн хамтаар Үндэсний их баяр наадмыг үзэж сонирхоод, дараа Өмнөговь аймгийн зорьсон бололтой. Учир нь олон нийтийн сүлжээнд, "Бутаны улсын хатан Жэцүн Пэма Ванчук уржигдар /2024.07.13/ 34 нас хүрч, төрсөн өдрөө Өмнөговь аймагт байрлах "Three camel lodge" гэх амралтын газар тэмдэглэсэн" гэх мэдээллийг нийтэлжээ. Харин түүнийг 1990 оны зургаадугаар сарын 04-ны өдөр төрсөн хэмээн албан ёсны мэдээлэлд дурджээ.
Бутаны хатан өнөөдөр 34 нас хүрч Өмнөговьд Three camel lodge төрсөн өдрөө тэмдэглэж бга гэх гатнуулын мэдээ ирлээ? pic.twitter.com/G2So2ycxyr
— Tseka (@Tseka_) July 13, 2024