Хөдөө, орон нутгаас Улаанбаатарт ирж байгаа иргэдийн “Биеийн халуун”-ыг хэмжиж байна

Хөдөө, орон нутгаас Улаанбаатарт ирж байгаа иргэдийн “Биеийн халуун”-ыг хэмжиж байна

Коронавирусийн халдварын дархалт дархалт олон улсад сонор сэрэмжтэй байхыг өдөр бүр анхааруулж байна. Манай улсын хувьд БНХАУ-ын иргэд болоод тус улсаар дамжин зорчсон гадны иргэдийг нутагтай нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч, гаднаас ирж буй иргэд Буянт-Ухаа, Замын-Үүд гэсэн хоёрхон боомтоор хил нэвтрүүлж байна.

Тэгвэл Улаанбаатар хот руу нэвтэрч байгаа орон нутгийн зорчигчдын биеийн халууныг хэмжиж эхэлсэн бололтой.

Учир нь нэгэн иргэн өөрийн facebook хуудастаа “2020.02.11. Өнөөдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо буюу Өлзийтийн товчоон дээр зорчигч нарын халууныг үзэж байгаа нь маш их таалагдлаа. Энэ их зөв арга хэмжээ болж байна. Энэ ажлыг зохион байгуулж байгаа Засгийн газар болон Эрүүл Мэндийн яам, ХУД-н Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн Хяналтад талархаж байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье” гэжээ.