Олон улсын шивээсчдийн наадамд Г.Батзориг оролцож, тэргүүн байр эзэллээ

Олон улсын шивээсчдийн наадамд Г.Батзориг оролцож, тэргүүн байр эзэллээ

АНУ-ын Чикаго хотод зохион байгуулагдсан "Rosemont Tattoo Arts festival" шивээсчдийн олон улсцын наадамд Монголын "Hunnu Asian Tattoo" студи тэргүүн байрыг эзэлжээ.

Уг наадамд 400 гаруй шивээсний студи оролцсон бөгөөд Монгол улсыг төлөөлж "Hunnu Asian Tattoo" студи оролцсон юм. Тэмцээн хар болон өнгөт шивээс гэсэн хоёр төрлөөр гурван хоног үргэлжилж Г.Батзориг хар шивээсээр тэргүүн байр, өнгөт шивээсээр гуравдугаар байр эзэлсэн байна.