Бусдын биед халдсан хэргээр ял шийтгэгдэж, ИТХ-аас огцорч байсан Б.Галцогийг МАН-аас НИТХ-д дахин нэр дэвшүүлжээ

Бусдын биед халдсан хэргээр ял шийтгэгдэж, ИТХ-аас огцорч байсан Б.Галцогийг МАН-аас НИТХ-д дахин нэр дэвшүүлжээ

Улс төрийн нам, эвслүүд орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ энэ сарын 2-ны өдөр олон нийтэд зарласан. Тэгвэл бусдын биед халдсан нь тогтоогдож, ял шийтгүүлж байсан БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч асан Б.Галцог МАН-аас НИТХ-д нэр дэвшжээ.

Тодруулбал, Б.Галцог нь 2018 оны есдүгээр сарын 04-ний өдөр Иргэн Ц-ийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгүүлсэн байна. Улмаар уг асуудлыг БЗД-ийн ИТХ-ын XI хуралдаанаар хэлэлцэж, 2019 онд Б.Галцогийг МАН-ын бүлгийн дарга болон ИТХ-аас 53.6 хувийн саналаар огцруулж байжээ.

Гэтэл 2024 оны НИТХ-ын сонгуульд Б.Галцогийг Баянзүрх дүүргээс нэр дэвшүүлсэн байна. Тэрбээр БЗД-ээс УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн зөвлөхөөр ажиллаж буй нэгэн юм.




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө