Д.Батлут, Х.Баттулга, Ж.Ганбаатар нарын чуулганы хуралдаан тасласан гишүүдэд цалин олгохгүй хуультай гэж УИХ-ын Тамгын газраас мэдэгдлээ

Д.Батлут, Х.Баттулга, Ж.Ганбаатар нарын чуулганы хуралдаан тасласан гишүүдэд цалин олгохгүй хуультай гэж УИХ-ын Тамгын газраас мэдэгдлээ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулган наймдугаар сарын 15-30-ны хооронд үргэлжилсэн. Энэ хугацаан дахь гишүүдийн ирцийн мэдээллийг УИХ-ын Хуралдаан зохион байгуулах хэлтсээс энэ сарын 05-ны өдөр мэдээлсэн билээ.  

Тодруулбал, ээлжит бус чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан нийт долоон удаа хуралдсан. Долоон удаагийн нэгдсэн хуралдаанд хамгийн олон буюу таван удаа оролцоогүй таван гишүүн байсан билээ. 

Тухайлбал,

  • УИХ-ын гишүүн Д.Батлут - орон нутагт ажилласан 1, тасалсан 4 хоног
  • УИХ-ын гишүүн Х.Баттулга - гадаадад явсан 3, тасалсан 1, хоцорсон 1 хоног, хуралд хоёр удаа суусан
  • Ж.Ганбаатар - гадаад явсан 3, тасалсан 2 хоног, хуралд хоёр удаа л суусан
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа - гадаад явсан 5 хоног, хуралд огт суугаагүй, 
  • УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж - орон нутагт ажилласан 5 хоног гэж бүртгүүлжээ. 

Тэгвэл УИХ-ын чуулганы хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүй тасласан эдгээр гишүүдийн цалинг олгохгүй гэж УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва мэдэгдэв. Тодруулбал, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд болон УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний талаар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх үеэр тэрбээр "УИХ-ын тухай хуулийн 42.11-д УИХ-ын гишүүн нэгдсэн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй бол түүнд тасласан өдрийн цалинг олгохгүй" гэж заасан байдаг. Тиймээс УИХ-ын Тамгын газрын хуралдаан зохион байгуулах хэлтсээс гарган ирүүлсэн гишүүдийн ирцийн мэдээнд үндэслэн тасласан гишүүнд цалин бодож олгохгүй юм байна" гэлээ. Харин УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж " УИХ-ын гишүүдийн ирцийн мэдээллийг 2017 оноос олон нийтэд мэдээлдэг болсон. 2021 онд журамд өөрчлөлт оруулан сар бүр УИХ-ын вэб сайтад олон нийтэд нээлттэй ил тод мэдээлдэг болсон. Ганмаа гишүүний хувьд долоон удаагийн хуралдаанд чөлөөтэй байсан. Тасласан гэж буруу мэдээлэх нь ташаа. УИХ-ын даргын захирамжаар чөлөөгөө авч, Салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны ажлаар АНУ-д өөрийн зардлаараа оролцоод ирсэн. Өөрөөр хэлбэл, Ганмаа гишүүн таслаагүй, холбогдох дүрэм журмын дагуу олон улсын хуралд оролцоод ирсэн. Х.Баттулга гишүүний хувьд мөн нийт долоогийн удаагийн хуралдаанд хоёр удаа оролцож, нэг удаа тасалж, дөрвөн удаа чөлөөгөө аваад орон нутагт ажилласан" гэсэн юм. 

 




Өнөөдөр могой өдөр

57 минутын өмнө