Х.Нямбаатар: Нийслэл хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг баталснаар хотын алдааг засах боломжтой

Х.Нямбаатар: Нийслэл хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг баталснаар хотын алдааг засах боломжтой

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, "Өнөөдрийн Засгийн газрын хурлаар Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний төслийг танилцууллаа. Улаанбаатар хотын долоо дахь еөрнхий төлөвлөгөөг өргөн барьж байна. Үүнийг боловсруулах үйл явц 2018 оноос эхлэлтэй. Энэ удаагийн Ерөнхий төлөвлөгөөнд хэд хэдэн зүйлийг нэмж тусгах шаардлагатай болсон. Үүний нэг нь сая тавдугаар сард батлагдсан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль болон түүнийг дагасан УИХ-ын тогтоолоор Улаанбаатар хот нь 14 хот, дөрвөн дагуул хотоос бүрдэнэ гэж заасан. Эдгээрийн дэд бүтэц, газар зохион байгуулалт, газар ашиглалтыг шийдвэрлэх, үйлдвэржилтийн бүсийг шинэчлэн тогтоох шаардлагууд тулгамдсан.

Мөн Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсантай холбогдуулан ЗГ-ын хөтөлбөрт туссан томоохон дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийг 2040 он хүртэл хөгжүүлэх талаар ерөнхий төлөвлөгөөнд шигтгэн суутгах, шинэ тооцооллуудыг эцэслэн боловсруулж, мэргэжлийн байгууллагуудар хэлэлцүүлж, энэ намрын чуулганд өргөн барих нь зүйтэй гэх шийдвэрийг гаргалаа.

Энэхүү ерөнхий төлөвлөгөөг баталснаар Улаанбаатар хот 2040 он хүртэл хөгжих хөгжлийн бодлогын баримт бичгээ бүхэлд нь батлаад зогсохгүй төрийн болон хувийэн сектор уг Ерөнхий төлөвлөгөөний дагуу хөрөнгө оруулалтаа шийднэ. Хөгжлийн бодлогын баримт бичиг батлагдсаны дараа Улаанбаатар хотын хэсэгчилсэн хөгжлийн төлөвлөгөөнүүд батлагдана. Улмаар барилгажилтын төлөвлөгөө батлагдана. Цаашид Улаанбаатар хот замбараагүй барилга, хэт нягтаршил ихтэй байдаг алдаануудаа засах боломжууд бүрдлээ" гэв.

ШУУД ҮЗЭХ: