“Хангай” хотхон, Тасганы овоо, Таван шарын нүхэн гарц хүртэлх гурван байршилд авто замыг хааж, шинэчилнэ

“Хангай” хотхон, Тасганы овоо, Таван шарын нүхэн гарц хүртэлх гурван байршилд авто замыг хааж, шинэчилнэ

Нийслэлд өнөөдөр 22:00 цагаас дараах хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэ. 

  • Худгийн гудамжнаас “Хангай” хотхон хүртэлх авто замыг өнөөдөр 22:00 цагаас энэ сарын 4-ний өдрийн 6:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
  • Чингэлтэй дүүргийн Тасганы овооноос 7 дугаар хорооны уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 22:00 цагаас энэ сарын 4-ний өдрийн 6:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. 
  • Таван шарын нүхэн гарцын ажилтай холбоотой өнөөдөр 22:00 цагаас 4-ний өдрийн 6:00 цаг хүртэл Товчооны зам буюу "Энхжин" худалдааны төв орчмын авто замыг хэсэгчлэн хааж, буцах эргэлт хийнэ.

Зам засварын хугацаанд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх юм. Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. 




Өнөөдөр үхэр өдөр

6 цагийн өмнө