Орон нутгийн сонгуулийн санал хураалт энэ сарын 11 /2024.10.11/-ны өдөр буюу ирэх долоо хоногийн Баасан гарагт болох бөгөөд энэ өдөр бүх нийтээр амарна гэдгийг холбогдох төрийн байгууллагаас мэдээлсэн. Тэгвэл энэ удаагийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийг хурлын төлөөлөгчийг сонгох сонгуульд МАН болоод АН, ХҮН намын гишүүд өрсөлдөж байна.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хотын дарга Х.Нямбаатарыг дэмжиж түүний зарим арга хэмжээ, нээлтэд оролцож нийслэлийн МАН-ын хороог дэмжиж буйгаа илэрхийлсэн. Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлбэ дэд төвийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн бэлтгэл ажилтай танилцах үеэрээ, "Х.Нямбаатар барьж авсан ажлынхаа ард гардаг “шазруун“ зантай учраас би хамтарч ажилладаг" хэмээн мэдэгдсэн.
Гэтэл энэ удаагийн НИТХ-ын сонгуульд оролцож буй нийслэлийн АН, ХҮН намын хороод болоод нэр дэвшигчдээ дэмжиж Л.Гантөмөр, Т.Доржханд нар олны өмнө үг, үйлдэл хийгээгүй байна. Энэ нь тэднийг "хамтарсан Засгийн газар"-т сайдын албан тушаал хашиж байгаатай холбоотой "тэд МАН-д амаа үдүүлсэн" хэмээн зарим иргэдийг шүүмжилж байна.