Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 мандатаас МАН 40 суудал, АН таван суудал авч, Х.Нямбаатар ялалт байгуулав

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 мандатаас МАН 40 суудал, АН таван суудал авч, Х.Нямбаатар ялалт байгуулав

“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал хураалт явагдаж дууслаа. 

Сонгуулийн урьдчилсан дүн мэдээгээр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын 45 мандатын 40 суудлыг МАН-ын нэр дэвшигчид, харин АН-ын нэр дэвшигчид таван суудао авсан байна.

Тодруулбал,

  • Сонгинохайрхан дүүрэгт МАН 10
  • Баянзүрх дүүрэгт МАН-9, АН-1
  • Баянгол дүүрэгт МАН-6
  • Хан-Уул дүүрэгт МАН-5, АН-1
  • Чингэлтэй дүүрэгт МАН-4
  • Сүхбаатар дүүрэгт МАН-2, АН-2
  • Багануур дүүрэгт МАН-2
  • Багахангай дүүрэгт АН-1
  • Налайх МАН-2 мандат авчээ. 

Сонирхуулахад, нийслэлийн МАН-ын хорооны даргаар Хотын дарга Х.Нямбаатар ажилладагд бөгөөд тэрбээр Улаанбаатар хотын захирагчийн ажлаа үргэлжлүүлэн хийх нь тодорхой болж байна.