“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал хураалт явагдаж дууслаа. Санал хураалтын урьдчилсан дүн мэдээгээр Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд АН-23, МАН-12 суудал авч Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулсан байна.