ЭМЯ: БНСУ-ын Дэгү хотоос ирсэн оюутнуудын шинжилгээний хариу сөрөг гарсан

ЭМЯ: БНСУ-ын Дэгү хотоос ирсэн оюутнуудын шинжилгээний хариу сөрөг гарсан

Өнөөдөр ЭМЯ-аас ээлжит хурал хийн коронавирусийн халдварын дэлхийн болон Монголын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Өчигдөр /2020.02.21/ БНСУ-ын халдварын голомт болоод буй Дэгү хотоос манай улсын зургаан оюутан ирсэн бөгөөд шинжилгээ авахад сөрөг хариутай гарсан байна. Мөн БНСУ-аас хоёр иргэн иржээ. Тэдгээрийн нэг нь Сөүл Улаанбаатарын онгоцоор ирсэн, Вьетнамд сурдаг оюутан бол нөгөөх нь Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Шанхайд сурдаг оюутан юм байна.

Оюутнуудыг тусгаарласан бөгөөд шинжилгээний хариу өнөөдөр орой гарах юм. Одоогийн байдлаар Гашуунсухайт боомтод 12 хүнийг тусгаарлан, 15 хүнийг ажиглалтад байлгаж байна. Тэдгээр иргэний шинжилгээний хариу, хүмүүсийн биеийн байдлыг харж цаашид тусгаарлалтыг үргэлжлүүлэх эсэхийг шийдэх юм байна.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.НарангэрэлНэг хүнээс маш олон хүнд халдвар тархаж болдгийг БНСУ-ын Дэгү хотын жишээ харуулж байна. Манай эрдэмтэн, судлаачдын тооцооллоор нэг хүн халдвар авахад цаашид таван хүнд тарааж, тэр таван хүн нь таван мөчлөгийн хугацаа буюу таван үе дамжихад 384 хүнд халдвар тараах эрсдэлтэй. Тиймээс иргэдийг олон хүнтэй газар явахгүй байхыг анхааруулж байна” гэлээ.

Мөн манай улсад ДЭМБ-аас ирсэн 3000 ширхэг оношлуурыг өнөөдөр 20:00 цагт хүлээн авах юм байна.