А.Ариунзаяа: Хүүхдийн санд төвлөрсөн 19 тэрбумыг хүүхдэд нь зарцуулмаар байна

А.Ариунзаяа: Хүүхдийн санд төвлөрсөн 19 тэрбумыг хүүхдэд нь зарцуулмаар байна

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.10.24/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн  Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа " Хүрэлсүх ерөнхий сайдын үед хүүхдийн санг байгуулсан. Тухайн үед хуримтлуулсан хөрөнгө арвижаад 19 тэрбум төгрөг болсон гэж та мэдээлсэн. Гэтэл уг сангийн хөрөнгөөр хийсэн дорвитой бүтээн байгуулалт гарахгүй байна. Тухайн жилийн төсөвтөө зарлагаа тодорхой тусгаж батлуулж чадахгүй байсан нь энэ ажлыг хойш татаад байсан гэж миний хувьд харж байна. Өнгөрсөн жилд 9,5 тэрбум төгрөг тавигдсан байна. Энэ мөнгө зарцуулагдсан уу. Ирэх онд 8 тэрбум төгрөг тавигджээ. Уг тавигдсан төслүүд нь бэлэн  байгаа юу. Угтаа бол хүүхдэд зориулсан 19 тэрбум төгрөгийг хүүхдэд нь зарцуулмаар байна. Журмаа хэрхэн яаж шинэчилсэн юм бэ. Ямар төслүүдэд энэ хөрөнгийг зарцуулах гэж байна" гэлээ. 

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Энх-Амгалан түүний асуултад хариулахдаа “Манай улс ажиллах хүчний хомсдолд орчихоод байна. Хөдөлмөрийн зах зээлд үүссэн эрэлт нийлүүлэлтийг судалж боловсролын тогтолцоотой уяж ажиллах урт хугацааны хэрэгцээ шаардлага үүссэн. Ер нь иргэд нэг зүйлийг ойлгох ёстой. Дээд боловсрол гэхээсээ илүү мэргэжлийн боловсрол эзэмшсэн хүүхдүүд ажил дээр гараад 40-60 хувь илүү цалин авч байна. Дээд сургууль төгсөөд дипломгүй ажилгүйчүүдийн эгнээнд орох уу эсвэл мэргэжлийн сургалтаа төгсөөд ажлаа хийгээд явах уу гэдгийг сонгох хэрэгтэй. Харин Хүүхдийн сангийн хэрэгжилтийн тухайд бол сургууль цэцэлэгийн бүтээн байгуулалтад зарцуулах тухай шинэ журам гарсан. Захиран зарцуулах журамгүйгээс болж тус хөрөнгийг хүүхдэд зарцуулж чадаагүй энэ хүрсэн. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ журмыг баталсан. Бид энэ мөнгийг сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд хүүхдэд нь эргээд зарцуулна. 

ВИДЕО: