ЭМЯ:Тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан

ЭМЯ:Тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан

ХӨСҮТ-өөс ойрын хугацаанд тусгаарлагдсан тохиолдлуудын шинжилгээний хариуны талаар мэдээлэл өглөө.

Өчигдөр /2020.02.22/ ХӨСҮТ-д  тусгаарлагдсан хоёр тохиолдлын хариу сөрөг буюу шинэ коронавирусийн тохиолдол илрээгүй байна. Мөн Гашуунсухайт боомтод тусгаарлагдсан 12 хүний давтан шинжилгээний хариу  сөрөг гарчээ. Одоогоор зургаан иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлагдсан бөгөөд шинжилгээний хариу маргааш гарах юм байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Цагаан сарын өдрүүдэд эхэлж байна. Хөдөлгөөнийг тусгаарласан шийдвэрүүд онож гарсан, үүнийг иргэд биелүүлэх шаардлагатай. Өөрийгөө хамгаална гэдэг нь гэр бүлээ хамгаална гэсэн үг тул гаргасан зөвлөмжүүдийг биелүүлээрэй. Хариуцлагатай байх ид үе эхэлж байна. Өчигдрийн байдлаар хөл хөдөлгөөн ихтэй байсан. Шийдвэрүүд гарсан байтал хөл хөдөлгөөн ихтэй байх нь хохирол авчирна. Нэг хүнээс шалтгаалан улс оронд ямар их хөнөөл тарж байгааг харж байгаа байх. Баяраа голлож биш, хариуцлагатай үеэ голлох хэрэгтэй байна" гэлээ.