М.Энхцэцэг: Эрчим хүчний ихэнх компани төрийн өмчийнх учраас хямралд орсон /LIVE/

М.Энхцэцэг: Эрчим хүчний ихэнх компани төрийн өмчийнх учраас хямралд орсон /LIVE/

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж, Эрчим хүчний реформыг хэрхэн хийх талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Эрчим хүчний үндсэний хорооны дэд дарга М.Энхцэцэг, "Эрчим хүчний хууль 2001 онд шинэчлэгдэж байсан. Тухайн үед босоо бүтэцтэй компаниудыг хэвтээ бүтэцтэй болгосон. Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийг оруулах зорилттой байсан ч хэрэгжүүлж чадаагүй. 24 жилийн дараа эрчим хүчний салбарт олон хэрэгтэй зорилтуудыг хэрэгжүүлж чадаагүй, уналтад орсон. Ихэнх компаниуд төрийн өмчийнх учраас хямралд орж байна.

Иймд бид эрчим хүчний реформын хүрээнд хуулийг шинэчилж, үйлдвэрлэгч талуудад өрсөлдөөнийг бий болгоно. Мөн хувийн хэвшлүүдийг оролцуулна. Хэдий хэвтээ бүтэцтэй гэж байгаа боловч босоо бүтэцтэй хэвээрээ байна. Үүнийг засаж залруулна. Түүнчлэн эрчим хүчний чхуулиудыг шинэчлэхийн тулд үнэлгээний ажлуудыг хийнэ.  Эрчим хүчний салбарт байгаа бүх журмыг татаж, шинэ хуульдаа тусгана. Хуулийн зохицуулалтад гаднын орны туршлагыг судална. Эрчим хүчний реформыг маш амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэв. 

ШУУД ҮЗЭХ: