Коронавирусийн халдвар авсан иргэн О нь 13 хоногийн өмнө Монголоос БНСУ-д очжээ

Коронавирусийн халдвар авсан иргэн О нь 13 хоногийн өмнө Монголоос БНСУ-д очжээ

БНСУ-д короновирусээр өвчилсөн тогтоогдоод байгаа манай улсын иргэн О нь 1984 онд төрсөн, 35 настай, эрэгтэй. Иргэн О нь хамгийн сүүлд 2019 оны долдугаар сарын 31-нд Замын-Үүд боомтоор БНХАУ-руу зорчсон байна. Үүнээс хойш 2019 оны арван хоёрдугаар сарын 8-нд БНСУ-аас OM-301 нислэгээр Монголд буцаж ирсэн талаар Zarig.mn сайт эх сурвалжаас тодруулж, мэдээлсэн байна. 

Үүнээс үзвэл иргэн О нь өнгөрсөн оны 7-12 сарын хугацаанд Монголд байгаагүй, БНХАУ-аар дамжин БНСУ-д очоод, 12 дугаар сард буцаж Монголд ирэхдээ Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн байх магадлалтай байна. 

Ингээд иргэн О нь 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Монголоос БНСУ-д элэг шилжүүлэх эмчилгээнд очсон гэх албаны мэдээлэл байна. Одоогоор иргэн О-г Сөүлийн үндэсний их сургуулийн Бунданг эмнэлэгт хүргэж, тус эмнэлэгт хөл хорио тогтоогоод байгаа ажээ.