Д.Амарбаясгалан: Чуулганы хуралдаанд тогтмол оролцдог гишүүдийг урагшаа суух боломжоор урамшуулна

Д.Амарбаясгалан: Чуулганы хуралдаанд тогтмол оролцдог гишүүдийг урагшаа суух боломжоор урамшуулна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын чуулганы хуралд идэвхтэй оролцож буй гишүүдийг урамшуулна гэж мэдэгдсэн. Түүний энэ мэдэгдэл олны шүүмжлэлийг дагуулаад байсан юм.

Тэгвэл тэрбээр өнөөдрийн /2024.12.03/ ээлжит бус чуулганы хуралдааны үеэр "Чуулгандаа тогтмол оролцдог гишүүдийг урамшуулна гэхээр хүмүүс мөнгөн урамшуулал гэж бодоод байх шиг байна. Энэ бол мөнгөн урамшуулал биш. Чуулганы хуралдаанд тогтмол оролцдог гишүүдэд урагшаа суух боломжийг нээж өгөх нь зүйтэй гэж бодож байна. Оролцоог нь илүү хангах зарчмаар гишүүдээ урамшуулна” гэв.