Б.Батцэцэг: Гурван консулын орон тоонд гурван нам хүмүүсээ нэр дэвшүүлсэн

Б.Батцэцэг: Гурван консулын орон тоонд гурван нам хүмүүсээ нэр дэвшүүлсэн

Засгийн газраас шийдвэр гаргаж, Ёс зүйн асуудалд нэр холбогдон ҮХЦ-ийн даргаас чөлөөлөгдөж байсан Д.Одбаярыг Гонгконг хотод суух ерөнхий консулаар, Бүгд Найрамдах Солонгос улсын Бусан хотод суух ерөнхий консулаар АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ц.Жадамбааг томилох шийдвэрийг гаргасан. 

Уг томилгооны талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өглөө. Тэрбээр " Гурван консулын орон тоонд гурван намаас нэг, нэг хүн нэр дэвшүүлсэн. Тиймээс хамтарсан Засгийн газрын хүрээнд шийдсэн. Гэхдээ  эцэслээгүй, "айлтай" зөвшилцөж байна. Гонгконг хотод суух консулаар Д.Одбаяр, Бусан хотод суух консулаар Ц.Жадамбаа, Эрээн хотод суух консулаар Лхагвадорж гэсэн хүмүүсийг томилсон. Эдгээр хүмүүс нь тодорхой хэмжээний хэлний мэдлэгтэй, төрийн албаны туршлагатай байсан. Энэ гурвын хувьд эхний хувилбар л яригдаж байгаа болохоос эцсийн шийдвэр гараагүй байгаа.  Олон улсын жишигт улс төр зэрэг өөр салбарын хүмүүсийг 30 хувьд нь томилдог практик бий. Миний хувьд салбараа цэвэрхэн, мэргэжлийн байлгах тал дээр маш их санаа зовдог. Би салбарынхаа буруу томилгоонд маш их шүүмжлэлтэй хандаж, засах гэж ажилласан. Мэдээж хугацаатай алба учраас өмнөх томилогдсон, улс төрийн шийдвэрээр гарсан буруу томилгоог засахыг оролдсон. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан, хэлний мэдлэгтэй, төрийн ажил хийсэн хүмүүсийг би дэмждэг. Яг томилогдохдоо шүүмжлүүлж байсан ч сайн ажиллаж байгаа, эдийн засгийн харилцааг сайжруулж, иргэдийнхээ асуудалд анхаарч байгаа сайд нар олон бий" гэсэн юм.