"Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын бага хурлын үеэр анх удаа цэнхэр бүс болон ногоон бүсэд павильон гаргаж оролцож байна. Тус павильонд Төв, Азийн орнуудын Байгаль орчны сайд, Бүгд найрамдах Турк улсын Байгаль орчны сайд, ОХУ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч, Бүгд найрамдах Казахстан улсын Байгаль орчны сайд нарыг хүлээн авч, уулзлаа. Энэ уулзалтаар цөлжилт, газрын доройтлын асуудлаар хамтарч ажиллах шинэ алхмуудыг талаар санал солилцож, өргөн цар хүрээтэйгээр хамтран ажиллахаар тохиролцлоо" гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа өөрийн facebook хуудастаа мэдэгджээ.