Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяраас ирэх оны төсвийн зарцуулалт болон салбар яамыг Дархан руу шилжүүлж байгаа талаар тодрууллаа.
ВИДЕО:
-ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ТӨСВӨӨС 130 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАСАЛТ ХИЙСЭН-
Шинэ төсөв 2025 оноос хэрэгжиж эхэлнэ. Ирэх онд манай дээр сангууд байхгүй болсон. Яам таван тэрбум төгрөг захиран зарцуулахаар авч байгаа. Үндсэндээ нийт хөрөнгийн 99 хувийг арилжааны банкаар дамжуулж хувийн хэвшилд зээлийн эх үүсвэр, дэмжлэг болж очно. Төсөв маань нилээн амбицтай, томоохон хөтөлбөрүүдийг урагшлуулахад чиглэсэн сайн төсөв байсан. Манай дээр 130 тэрбум төгрөгийн хасалт хийгдэж байгаа. Гэхдээ чамлахаар чанга атга гэж, муу биш. 2025 онд дөрвөн том зорилт хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллана. "Хүнсний хувьсгал", "Атрын дөрөвдүгээр аян" зарлаж хэрэгжүүлнэ, "Шинэ хоршоо" хөдөлгөөнөө дэмжинэ, "Цагаан алт" буюу хөдөө аж ахуйн түүхий эдийн боловсруулалтыг сайжруулна. Төвийн бүсэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана.
-ДАРХАНД МИНИЙ БИЗНЕСҮҮД БАЙДАГ. ГЭХДЭЭ ХУВИЙН ЭРХ АШИГ, ТӨРИЙН АЖЛЫГ ХОЛИХГҮЙ-
Хөдөө аж ахуйн яам Дархан руу нүүсэн. Дарханд миний бизнесүүд байдаг. Би хорин жил газар тариалантай, арав гаруй жил мал аж ахуйн салбартай зууралдаж байгаа. Энэ бүгд ил тод явагдаж байгаа. Тийм болохоор би хувийн эрх ашиг, төрийн ажлыг холихгүй ил тод ажиллана гэв.