УИХ-ын чуулганы өнөөдрийн ээлжит хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна.
Өчигдөр буюу арваннэгдгээр сарын 13-ны өдөр 126 гишүүнтэй парламент анхныхаа төсвийг буюу 2025 оны төсвөө баталсан. Тэгвэл өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 13-ны өдөр УИХ-ын 126 гишүүн “Их тэнгэр” цогцолборт шинэ жилээ тэмдэглэхээр болжээ. Энэ талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганы хуралдааны үеэр “Өнөөдөр 17.00 цагт сургалттай. Гишүүд цагтаа ирээрэй” гэжээ.