Ч.Ундрам: Их, дээд сургуулиуд хэрэггүй хөтөлбөр, хэрэггүй багш нараасаа салмаар байна

Ч.Ундрам: Их, дээд сургуулиуд хэрэггүй хөтөлбөр, хэрэггүй багш нараасаа салмаар байна

Боловсрол, соёл, шинэжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Дээд боловсролын хуулийн хэрэгжилтийн асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр БСШУС-ын байнгын хорооны дарга Ч.Ундрам, “Их сургуулийн чанар чансаа улсынхаа асуудлыг хэрхэн шийдэж байгаагаас харагдаж байгаа. Манай улсад өнөөдөр уутаа, түгжрэл, орчны бохирдол гэх мэт олон асуудал байна. Замын чанар, барилгын чанар гэх мэт. Энэ бүгд дээр их сургуулийн багш нарын төгсгөж байгаа төгсөгч нар л очоод ажил хийж байгаа шүү дээ. Тэгэхээр үүн дээр нэг дүгнэлт хийгээд чанараа сайжруулмаар байна. Дүрэм журмуудаа сайжруулмаар байна. Хэрэггүй зүйлс, хэрэггүй хөтөлбөр, хэрэггүй багш нараасаа салмаар байна. Түүнээс хэмнэж байгаа мөнгөө хэрэгтэй хөтөлбөр, хэрэгтэй багшдаа зарцуулмаар байгаа юм. Ингэж байж дээд боловсролын байгууллага сайжирна. Би өөрөө МУИС-д ажиллаж байсан учраас мэдэж байна. Хийсний үндсэн дээр өнөөдөр МУИС дэлхийн 30 мянган сургуулиас 1.5 мянгад жагсаж байгаа. Илүү сайжруулах ёстой. Үүн дээр их сургуулийн захирлууд ажилламаар байна. Ажиллаж чадахгүй бол дараагийнхаа чаддаг залууст өгөөд ажлыг нь хийлгэ. Энэ бол Монгол Улсын ирээдүйн асуудал. Хэн нэгэн даргыг ажилтай байлгах асуудал огт биш” гэлээ.

ВИДЕО: