ЭМЯ: Олон улсын форумд оролцсон 16 хүнийг тусгаарлалтанд авсан

ЭМЯ: Олон улсын форумд оролцсон 16 хүнийг тусгаарлалтанд авсан

Өнөөдрийн ЭМЯ-ний ээлжит мэдээллээр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Э.Амбасэлмээ хэлэхдээ “Эрүүл мэндийн салбарын 52,274 эмч мэргэжилтэн 24 цагийн турш бэлэн байдалд шуурхай ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар 901 хүн ажиглалтанд байна. Өнөөдөр Жаргалантын амны ОБЕГ-ийн сургалтын төвд тусгаарлагдаж буй хүмүүсээс 17 хүний тусгаарлалтын хугацаа дуусч гэртээ харисан.

Дорноговь аймагт нэг сэжигтэй тохиодол бүртгэгдсэн. Уг иргэн МУ-д гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн. Ингэхдээ Франц улсаар дамжин ирсэн гэх өгүүлэмжтэй байна.

REMAX компанийн 24 хүн хоёрдугаар сарын 23-28-ны өдрүүдэд 60 орны 6,000 гаруй хүн оролцсон, АНУ-ын Лас Вегас хотод болсон "Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн форумд" оролцсон байна.

Гэтэл тухайн хуралд оролцсон Канад улсын иргэнээс коронавируийн халдвар тогтоогджээ.

Эдгээр хүмүүс олон улсын форумд оролцсоноо хэлээгүй. Харин зохион байгуулсан газраас нь “Хуралд оролцсон хүмүүсийг анхаарна уу” гэсэн ноот бичиг ирүүлсний дагуу бид хяналт, шалгалт явуулан тус хүмүүсийг олж, холбогдсон. Одоогоор Монголд ирсэн 16 хүнийг тусгаарлалтанд авсан бол үлдсэн 8 хүнийг  маргааш тусгаарлана. Иймээс уг халдвар манай улсад гадаадаас ирж буй иргэдээс зөөвөрлөгдөн ирэх магадлал өндөр байна” хэмээн мэдэгдлээ.




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө