БНСУ-ын уран бүтээлч, “Mamamoo” хамтлагийн гишүүн Хваса Монголд ирэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр Монголд ирлээ.
Түүний хувьд “333 Entertainment”-ийн зохион байгуулж буй “Rosedust” тоглолтод оролцох бөгөөд уг тоглолтод рэппэр Kisum, Монгол улсын Ука, Mrs.M, Magnet Brain, Nene, Amra, Mvchi, Babynna, Namone зэрэг эмэгтэй уран бүтээлчид оролцох аж. Тоглолт энэ оны хоёрдугаар сарын 15-нд “Steppe Arena”-д болно.
Тэрбээр өнөөдөр Монголд ирээд, "Mamamoo хамтлаг дэбют хийгээд анх удаа гадаад оронд тоглолт хийсэн нь Монгол орон байсан болохоор тэр утгаараа сэтгэлд илүү тод үлдсэн байдаг. Түүнээс хойш миний хувьд Монголд хоёр дахь удаагаа ирж байгаа. Мөн маргааш болох тоглолтоо тэсэн ядан хүлээж байна" гэжээ.