Иргэн О нохойд хазуулж, хуруугаа тасдуулсан гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ

Иргэн О нохойд хазуулж, хуруугаа тасдуулсан гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ

Орон сууцны хорооллын гадна явж байсан иргэн нохойд хазуулж хуруугаа тасдуулсан гэх дуудлага мэдээлэл ЦЕГ-т бүртгэгджээ.

Тодруулбал, энэ сарын 07-ны өдөр иргэн О-г СХД-ийн нутаг дэвсгэрт байх орон сууцны хорооллын гадна явж байхад нь нохой дайрч хурууг нь хазаж гэмтээсэн тухай гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байна. Өнгөрсөн онд цагдаагийн байгууллага нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэх 60 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Мөн нохойд хазуулж гэмтсэн 234 хүний гомдлыг шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 5.19-р зүйлд заасны дагуу нохойны эзэн холбогдогч нарт торгох шийтгэл оногдуулжээ.